Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2025-12-11
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнд нийт 13 шатарчид оролцсоноос эрэгтэй төрөлд ахмад тамирчин Д.Туяахүү гуай 1-р байрт, ахмад шатарчин А. Баттулга гуай 2-р байрт, залуу шатарчин Э. Мөнх-Өлзий 3-р байрт, шатарчин, Эмгэнбулаг багийн малчин Баярсайхан тусгай байрт, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 104-р ротын алба хаагч Д. Наранжаргал 1-р байрт, ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Баярмаа 2-р байрт тус тус шалгарлаа. Тус тэмцээнд тэргүүлсэн шатарчдад УИХ-ын дэд даргын гарын үсэг бүхий “БАТЛАМЖ” -ыг ИТХ-аас гардуулан өглөө. Өмнөговь аймагт зохион байгуулагдах хагас шигшээ тоглолтод Д. Туяахүү, А. Баттулга, Д. Наранжаргал нар оролцохоор боллоо.