Эмгэнбулаг багийн ИНХ-ын ээлжит 2-р улирлын хуралдаан болж өнгөрлөө
Номгон сумын Эмгэнбулаг багийн ИНХ-ын 2-р улирлын ээлжит хуралдаан 2025.06.03-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд багийн нийт 174 өрхөөс 60 өрхийн төлөөлөл 64 хүн оролцож хурлын ирц 100 хувьтай байв. Тус хуралдаанаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааэы өмнө сумын Засаг дарга Г.Буянхүү 2025 онд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайлангаа танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн Газрын даамал Б.Мөнхтуяа, ХАА мэргэжилтэн Э.Баярмаа, Татварын байцаагч Х.Мөнхбат, хэсгийн цагдаа Өсөхбаяр, ЭМТ-ийн эрхлэгч Т.Батцэцэг, Ном дизель ОНӨААТҮГ-ын захирал Б.Наранбат нар тус бүр мэдээлэл өгч ажиллалаа. Сумын ИТХ-ын Ажлын албанаас багийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж хамтран ажиллалаа. Мөн Эрүүл Номгончууд хөтөлбөрийн хүрээнд иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг ЭМТ-ийн төвийн эрхлэгч эмч Т.Батцэцэг, лаборант Энхтуяа нар хийж гүйцэтгэн шинжилгээний хариуг газар дээр нь гарган өгч эрүүл мэндийн үйлчилгээг үзүүллээ. Хуралдааны өмнө багийн ИНХ-ын дарга Ө.Гэрэлмаа, багийн Засаг дарга Б.Улам-Өрнөх нар иргэдийн чөлөөт цагийг ашиглан Дартс, Бонго зэрэг тэмцээнийг зохион байгуулжээ.








