Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хармагтай багийн ИНХ-ын ээлжит 2-р улирлын хуралдаан болж өнгөрлөө

2025-06-10

Номгон сумын Хармагтай багийн ИНХ-ын 2-р улирлын ээлжит хуралдаан 2025.06.02-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд багийн нийт 219 өрхөөс 76 өрхийн төлөөлөл 84 хүн оролцож хурлын ирц 100 хувьтай байв. Тус хуралдаанаар багийн Засаг дарга Б.Эрдэнэбаяр томилогдсоноос хойш 3 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн 2026 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх болон багийн хуримтлалын сан байгуулах, багийн малжуулах хөтөлбөрт хамрагдах малчныг тодруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны өмнө сумын Засаг дарга Г.Буянхүү 2025 онд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайлангаа танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн Газрын даамал Б.Мөнхтуяа, ХАА мэргэжилтэн Э.Баярмаа, Татварын байцаагч Х.Мөнхбат, хэсгийн цагдаа Өсөхбаяр, Насан туршийн боловсролын багш Р. Баттогтох, ЭМТ-ийн эрхлэгч Т.Батцэцэг, Ном дизель ОНӨААТҮГ-ын захирал Б.Наранбат нар тус бүр мэдээлэл өгч ажиллалаа.

Сумын ИТХ-ын Ажлын албанаас багийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж хамтран ажиллалаа.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 33
3 / 9%
5 / 15%
5 / 15%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 36%