Номгон сумын Төхөм багийн ИНХ-ын 2-р улирлын ээлжит хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдлаа
Багийн ИНХ-ын Хуралдааны өмнө сумын Засаг дарга Г.Буянхүү сумын Засаг даргаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд танилцуулж санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Мөн үеэр Газрын даамал Б.Мөнхтуяа, ХАА мэргэжилтэн Э.Баярмаа, Татварын улсын бөйцаагч Х.Мөнхбат, ЭМТ-ийн эрхлэгч Т.Батцэцэг нар мэдээлэл өглөө.
Сумын ИТХ-ын ажлын албанаас багийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцаж, завлөн туслах, багийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилх ажлаар хамтран ажиллалаа.
Багийн Хурлын үеэр Төхөм багийн малчин, яруу найрагч А.Төрбат Соёлын тэргүүний ажилтан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан шагналаар шагнагдлаа.
Тус багийн малчин Б.Гансүх өөрийн үйлдвэрлэсэн хонины сүүлнтй тосоор хийсэн эко савангаа танилцуулж, хэрэглээд үз хэмээн хэсгийг нь тараан өгч багийхандаа үйлчилгээг хүргэж байлаа.
Үндсэн хуулиар олгосон эрх үүргээ эрхэмлэн дээдэлж ИНХ-ын хуралдаандаа идэвх санаачилгатай оролцсон малчид, иргэддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Сумын ИТХ










