Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2025-01-27
Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах “Орон нутгийн түвшинд хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, үнэлэх” сэдэвт бүсчилсэн сургалт 2025 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Цогтцэций, Сэврэй сумдад зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар: -
Мега төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг түгээмэл сорилтууд,
орон нутгийн оролцоо - Говийн бүсийн тэргүүлэх чиглэл: эрчим хүч -
Төр, хувийн хэвшлийн түншлэл.
Хууль эрх зүйн орчин сэдвүүдээр мэдээлэл өгч, асуулт, хариулт, хэлэлцүүлэг хийлээ.