Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЭЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "БУРУУГ БУУРУУЛЪЯ", "ХҮЛЭЭХ ХҮНТЭЙ" АЯНД НЭГДЭХИЙГ НИЙТ ИРГЭДЭЭС УРИАЛЖ БАЙНА.

2023-06-28

ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ЭЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "БУРУУГ БУУРУУЛЪЯ", "ХҮЛЭЭХ ХҮНТЭЙ" АЯНЫГ ЗАРЛАЖ БАЙНА. Өмнөговь аймгийн хэмжээнд 2023 оны 5-р сарын байдлаар 364 гэмт хэрэг үйлдэгдсэн нь түрүү оны мөн үеийнхээс 89 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөдөлгөөнт хүн ам ихтэй манай аймгийн хувьд гэмт хэрэг зөрчил буурахгүй, үйлдэгдсэн хэргийн 87,3% нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад бүртгэгдэж байгаа юм. Гэмт хэргийн улмаас амь насаа алдах, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих, гэмтэж бэртэх, насанд хүрээгүй хүүхдүүд хохирох, хүчирхийлэлд өртөх, хүүхдүүд өрх толгойлж хараа хяналтгүй үлдэх зэрэг сэтгэл эмзэглүүлсэн сөрөг үр дагаврууд нь уул уурхайн бүс нутаг болон хүн ам төвлөрсөн сумдад гарсаар байна!!!

✅"ХҮЛЭЭХ ХҮНТЭЙ" Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг сэргээж, гэр бүлдээ дурсамж бүтээж, ярилцах цаг зав гаргах, тулгарсан асуудлаа хамтдаа шийдэх, ойлголцох, хүүхдээ сонсох, гэр бүлийг эрхэмлэх... зэрэг зорилготой.

✅"БУРУУГ БУУРУУЛЪЯ" Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, цахим залилан, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг хэрэг зөрчлийг бууруулах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл түгээх... зэрэг хамаарч байна. Нийт гэмт хэрэг зөрчил нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэйг мэргэжлийн байгууллагууд онцолж байна! Тиймээс дээрх аянуудад идэвхтэй оролцож гэмт хэрэг зөрчил бууруулах, хүүхэд эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг бий болгох, гэр бүлийн аз жаргалыг эрхэмлэсэн "ЭЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ"-ийн төлөө хамтдаа хичээцгээе! 🔵Аянд нэгдсэн хүн бүхэнд талархъя👍

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%