Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ҮР, ҮРСЭЛГЭЭНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛНЭ

2022-04-26

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймаг 2022-2030 онд 20 сая мод тарих ажлыг зохион байгуулж ажиллана.
Тус ажлын хүрээнд мод тарих сургагч багш бэлтгэх, айл өрх бүр хашаандаа мод тарих, нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэг, албан байгууллагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн олон төрлийн үр, тарьц, суулгац бэлтгэсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийг урамшуулах, үйл ажиллагааг дэмжинэ.
Одоогийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, хүнсний ногоо мод тариалдаг иргэдтэй уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, тарьц суулгацын судалгааг гарган, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд шаардлагатай үр үрсэлгээний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд жимсний болон гоёлын модыг нутагшуулах, тарьж ургуулахаар төлөвлөсөн. Ингэснээр ногоон байгууламжийн тоо нэмэгдэн аймгийн үзэмжид өнгө нэмж, хүчилтөрөгчийн агууламж нэмэгдэн иргэд эрүүл, эко орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%