Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2022-01-07

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-эрдэнэ болон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд  АШУИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгууллаа. Энэхүү гэрээг үзэглэснээр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг мэргэшүүлэх, дурангийн болон элэгний хагалгааг аймаг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашлаад ард иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь 2019 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, Эрүүл мэндийг дэмжих төв, Үйлчлүүлэгчийг дэмжих төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус амбулаторийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авах боломжтой аж.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд бүрэн хамруулж, зарим шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 34
3 / 9%
5 / 15%
5 / 15%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
13 / 38%