Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын аварга шалгаруулах "Шатар"-ын тэмцээн боллоо

2021-11-22

НОМГОН СУМЫН ШАТАР СОНИРХОГЧДЫН "СУМЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

        Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын “Сумын аварга” шалгаруулах тэмцээнийг 2021-11-22-ний өдөр ИТХ-аас зохин байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос: Эмэгтэй төрөлд Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн багш Ө.Бадамханд -1 дүгээр байр, ХААН банк Номгон тооцооны төвийн эрхлэгч, ИТХ-ын төлөөлөгч Г.Цэндоо-2 дугаар байр, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Ц.Баярмаа - 3 дугаар байр, Эрэгтэй төрөлд Эмгэнбулаг багийн иргэн Э.Давааням-1 дүгээр байр, Эмгэнбулаг багийн иргэн А.Баттулга-2 дугаар байр, Эмгэнбулаг багийн иргэн Д.Дэлгэртогтох-3 дугаар байрт тус, тус шалгарч талархал, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчид та бүхэндээ баярлалаа.

Та бүхний нүүдэл нь мэргэн, хараа нь хурц, ухаан нь уужим байг

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%