Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай 256 километр авто зам дамжин өнгөрдөг. Тус авто замаар өдөртөө 1200-1300 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ордог. Улсын чанартай авто замд эвдрэл ихээр үүссэнтэй холбоотой зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Тухайлбал Дэлгэрцогт Мандалговь чиглэлийн 45 километр авто замд 449, Мандалговь Хулд чиглэлийн 100 километр замд 570 нүхэн эвдрэл үүсжээ. Замын эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарах шалгаан болхоос гадна авто машины бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч танд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмийн дагуу хурдаа тааруулж, гэрлээ шилжүүлж зорчихыг анхааруулж байна. Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөлөөс авто зам засвар арчилгаа хариуцсан компанид орон нутгийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж авто замын засвар ашиглалтыг сайжруулж, засвар үйлчилгээ хийхэд анхаарч ажиллахыг чиглэл болгож байна.