Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчид 85,71 % ирцтэй хуралдаж 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2021-07-07

       Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2021.07.07-ний өдөр 85.71% ирцтэй хуралдаж хуралдааны тов тогтоох, Сум хөгжүүлэх сан, сумын хамтарсан багийн хагас жилийн ажлын тайлан, төрийн шагналд тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг батлан гаргалаа. Үүнд: 1. ИТХ-ын хагас жилийн ээлжит хуралдааныг 2021.07.22-ний өдөр хуралдуулж малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох, 2021 оны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2020 оны орон нутгийн төсвөөс шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх зардал батлах, ЗДТГ - ын 2021 оны ажлын хагас жилийн тайлан сонсох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 2.Хамтарсан багийн хагас жилийн ажлын хангалтай гэж дүгнэн сумын хэмжээнд "Архигүй орчин" хөтөлбөр боловсруулан Хурлын хуралдаанаар оруулж батлуулахыг Засаг даргад даалгалаа. 3. Төрийн шагналд 6 хүнийг уламжлах саналыг дэмжлээ. 4. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбогдуулан гарсан ажил эрчимжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг 87 хувьтай хэрэгжсэн гэж дүгнээд СХС- аас авсан зээл, зээлийн хүү, эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлж барагдуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгалаа.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%