Өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 12-ны өдөр Адаацаг сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлийн сургалтад хамрагдлаа. Сургалтаар хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.