Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын төлөөлөгчид албан газар байгууллага, ОНХС-ийн хөрөнөөр хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцлаа

2017-12-03

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн ажлын хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг албан байгууллагын үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явцтай танилцуулах, Хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөөлөгчдийг мэдээллээр хангах зорилгоор нэг өдрийн арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр зохион байгууллаа. 
Тус арга хэмжээнд нийт 11 төлөөлөгч оролцож Ерөнхий боловсролын сургууль, Зэвсэгт хүчний 104 дүгээр рот,  Ном дизель ОНӨААТҮГ, Ахмадын өргөө, Соёлын төв, Далай ванчиг ХХК зэрэг газруудаар явж танилцлаа. 
Төлөөлөгчид тухайн  байгууллагуудаас гарсан санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох шийдвэрийг гаргах, өнөөгийн нөхцөл байдлын талаар,  сум орон нутагт өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн асуудал ямар байгаа талаар мэдээлэл авч ажиллаа.
Сумын ИТХ-ын Ажлын албанаас Төлөөлөгчийн эрх, үүрэг, Хороод хэрхэн ажиллах талаар сургалт хийлээ. 
Мөн Төлөөлөгчид, иргэдийн дунд нөхөрсөг Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж 5 багийн 30 хүнийг хамруулж  тэргүүлсэн баг, тамирчдыг шагнаж урамшууллаа. 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%