Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын төлөөлөгч Г.Чулуунбаатар Нутгийн удирдлагын байгууллагын тэргүүний ажилтан боллоо

2017-12-03

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярыг Даланзадгад хотноо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, аймгийн ИТХ-ын үе үеийн төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, Хурлын дарга, олон жил багийн Засаг дарга, Хурлын даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүсийн төлөөлөл оролцож байгаа билээ. 
Номгон сумын Төхөм багийн Засаг даргаар 4 дэх удаагаа соногдон ажилласан, ИТХ-ын төлөөлөгч Гэндэнгийн Чулуунбаатарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Нутгийн удирдлагын байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. 
Г. Чулуунбаатар нь 1952 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, худалдааны байгууллагад 20 гаруй жил, Төхөм багийн Засаг даргаар 1999 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2000 оноос хойш 5 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч юм. 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%