2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Иргэдийн Нийтийн хурлаар А.Оюунтүлхүүр багийн Хурлын даргаар, П.Батбямба Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байна.
2017 онд багийнхаа хэмжээнд багийн ИНХ-ын хуралдааныг цаг хугацаанд нь зохион байгуулж ИНХ-ын дэг батлдах, төлөвлөгөө батлах, иргэдийг шагналд тодорхойлох, өвөлжөө бууцны доорх газар олгох саналын тухай, Малжуулах хөтөлбөрт хамруулах, Засаг даргын ажлын явц, тайлан зэрэг асуудлыг бие даан хэлэлцэж шийдвэрлэн ажиллаж байна.
Олон нийтийг хамарсан ажлын хүрээнд багийн эмэгтэйчүүдийн баярын цэнгүүн зохион байгуулж, малчин эмэгтэйчүүдийг урамшуулах, отроор яваа малчин айл өрхөөр явах зэрэг ажлыг зохион байгуулж, сум орон нутгаас зохион байгуулж байгаа цаг үеийн ажилд тогтмол оролцож, иргэд залуучуудыг хамруулж ирсэн байна.