Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ:Номгон. Хармагтай багийн танилцуулга

2017-12-01

 Номгон сумын Хармагтай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Д.Туяахүү багийн ИНХ-ын даргаар, Д.Нямцэрэн Засаг даргаар тус тус сонгогдон  ажиллаж байна. 
2017 онд багийн хурлаа 3 удаа хуралдуулж багийн 2017 оны төлөвлөгөө, багийн иргэдийг шагналд тодорхойлох тухай, өвөлжөө бууц эзэмшүүлэх тухай, нөхөрлөл хоршооны үйл ажиллагааг дэмжих, ОНХС-ийн төсөл эрэмбэлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн байна. 
Багийн хэмжээнд Шинэ жилийн баяр, Хаврын баяр 2017, Хармагтай багийн алдартангуудын мялаалга наадам зэрэг малчдыгаа хамруулсан үйл ажиллагааг зохион байгуулж, сум орон нутгаас зохион байгуулж буй арга хэмжээ, сургалт мэдээлэлд иргдээ хамруулах ажилд идэвхтэй сайн оролцож иржээ. 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%