УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,
Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол
улс дахь төлөөллийн байгууллагыг
бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх сумдын 66 багийн иргэдийн нийтийн
хурлын дарга нарт зориулсан чадавхижуулах сургалтыг 2017 оны 11 сарын
01-02-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Мөнгөнцоож, “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг
бэхжүүлэх нь” төслийн ажилтан н.Чулуунцэцэг болон сургагч багш нар оролцов.
Тус
сургалтыг сургагч багш Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга
Д.Баянмөнх, Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Ц.Мөнгөнцоож, Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Н.Эрдэнэ-Очир нар ажиллалаа.
Сургалтын эхний өдөр оролцогчдын дунд танилцах үдэшлэг зохион байгуулав.