Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Утга учиртай оролцоог хангах нь” сургалт болно

2017-04-14

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “залуучуудын утга учиртай оролцоог хангах нь ” сургалтыг Улаанбаатар хотын “Иргэний боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна.

Залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид болон орон нутгийн залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх,  орон нутгийн болон үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд залуучуудын оролцоог хангах чадварыг дээшлүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Уг сургалтанд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын залуучууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажилтан зэрэг залуучуудын төлөөлөл оролцох юм.

Тус сургалт 2017 оны 04-р сарын 15,16 –ны өдөр Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн хурлын танхимд болно.

 

 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%