Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэлэлцүүлэг

2022-05-10/2022-06-25

Таны бодлоор сумын төвийн хог хаягдлын менежментийг сайжруулахад ямар арга хэмжээ, үйл ажиллагаанууд шаардлагатай гэж үзэж байна вэ? Та санал бичих болон санал асуулгаас тохирох сонголтыг хийж саналаа өгөөрэй. Танд баярлалаа

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

Саналууд: 6
Нялххүү Оюунсүрэн дэрсэнэ ус 88840329
2022-05-09 18:14:51
хогийн төвлөрсөн цэг дээрх хог хаягдлыг ландфил тех­но­логиор хог дарж устгах мөн хулгайгаар хогийг замбараагүй хаяулахгүй байх.Үнс бусад хогоор ялгаж сард 2 удаа ачдаг байх.

Баярмаа Эмгэнбулаг 88970943
2022-05-09 21:29:23
Үнс, хогоо ялгаад тусдаа саванд хийж байхад ачихдаа нийлүүлээд аччихдаг. Хогын цэг дээрээ үнсээ тусад нь асгаж байвал зүгээр байх...

Жаргал 4 88300270
2022-05-09 23:15:17
Сард 2 удаа ачдаг байх айл өрхүүд 7 хоног өүр хашааны гадна хогоо цэвэрлэж хэвших нийтийн эзэмшил засмал зам дагуу хог цэвэрлэх ажлын байр гаргах архи пивоны саваа хөдөө хээр хаяхгүй байхыг уриалж байна

Хүдэрчулуун Эмгэнбулаг баг 86303380
2022-05-09 23:59:07
Орчныхоо хогийг өрх хүн ядаж 7хоногтоо 1цэвэрлэх.мөн дэлгүүрүүдийн барааны сав баглаа гялгар уут.барилгын ажил эрхлэж буй байгууллагууд хог хаягдлаа дор бүрнээ цэгцлэж байх хэрэгтэй. Мөн ширүүн гарууд энд тэнд архи.пиво.идсэн уусан юмныхаа хаягдлыг хээр хаяхгүй байхыг зөвлөе

Билгүүнжаргал Хармагтай 96729599
2022-05-10 00:48:56
ХОГ ХАЯГДЛЫГ БАГАСГАХ 7 АЛХАМ 1. Нэг удаагийн багаар савалсан бүтээгдэхүүнээс татгалзаж том савлагаатай бүтээгдэхүүн сонгох нь хог хаягдлыг багасгана. Өөрөөр хэлбэл 1кг-р савласан 10 уут гурил авсанаас 10 кг-н гурил нэгийг авах нь 10ш гурлын цаасан уут хаягдал болохоос сэргийлнэ. 2. Нийслэлчүүдийн нэг жилийн хог хаягдлын 36 хувийг хоол хүнсний хаягдал эзэлдэг. Иймээс хүнсний хэрэглээгээ зөв сонгож зохистой хэрэглэж сурах нь чухал байна. 3. Дэлхий дээр жилд дунджаар 15 сая га модыг устгаж байгаагийн1/3 нь цаас үйлдвэрлэхэд зарцуулагддаг. Компьютерийг ашиглан бичихдээ 12 үсгийн хэмжээгээр бичихэд хуудасны тоо 57 байсан бол 11 болгож бичихэд хуудасны тоо 51 болж багасна. Мөн цаасны 2 талыг бүрэн ашиглах хэрэгтэй. 4. Пластик ,резин ,хуванцар савнуудыг ангилан түүхий эд дахин боловсруулах газарт тушааж ашигласнаар орчноо бохирдуулахгүй байх боломжтой. 5. Таны амсөж байсан хувцас дахин өмсөх боломжгүй болсон бол өөр олон зүйлийг хийж болно. Тухайлбал даавуун тор, бээлий ,зөөлөн тоглоом, малын нэмнээ гэх мэт олон зүйлд ашиглах боломжтой. 6. Дэлхий дээр хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзлэж байна. Гялгар уут газрын хөрсөнд 100-400 жил оршиж байгаль орчныг бохирдуулж байдаг. Иймээс бид гялгар уутнаас татгалзаж даавуун уутыг хэрэглэж хэвших хэрэгтэй. 7. Орон сууцанд амьдарч байгаа айл өрхийн хог хаягдлын 37 хувь нь цаас , 20 хувь нь бөс даавуу ,албан газар сургууль цэцэрлэг эмнэлгийн хон хаягдлын 40-50 хувийг цаас бөс даавуу эзэлж байна. Эдгээрийг дахин боловсруулан хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломж харагдаж байна.

Билгүүнжаргал Хармагтай 96729599
2022-05-10 00:51:30
Пластик ,резин ,хуванцар савнуудыг ангилан түүхий эд дахин боловсруулах газарт тушааж ашигласнаар орчноо бохирдуулахгүй байх боломжтой. Мөн өмсөж байсан хувцас дахин өмсөх боломжгүй болсон бол өөр олон зүйлийг хийж болно. Тухайлбал даавуун тор, бээлий ,зөөлөн тоглоом, малын нэмнээ гэх мэт олон зүйлд ашиглах боломжтой. Орон сууцанд амьдарч байгаа айл өрхийн хог хаягдлын 37 хувь нь цаас , 20 хувь нь бөс даавуу ,албан газар сургууль цэцэрлэг эмнэлгийн хон хаягдлын 40-50 хувийг цаас бөс даавуу эзэлж байна. Эдгээрийг дахин боловсруулан хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломж харагдаж байна.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%