Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Залуучуудыг сонсох ажиллагаа Төхөм багт

2017-12-02 17:19
Сонсох ажиллагаа-Залуучуудын оролцоо төслийн хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Төхөм багийн төв дээр Хармагтай, Төхөм багийн залуучуудыг сонсох уулзалтын арга хэмжээг зохион байгуулж, Залуучуудын хөгжлийн тухай хууль болон Өмнөговь аймгийн ИТХ-аас баталсан Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд хөтөлбөрийн талаар танилцуулж, баг болгон хувааж, хэлэлцүүлэг хийж, санал бодлыг сонсож ажиллаа. 
Тус уулзалтанд 30 гаруй залуучуудыг хамруулан санал бодлыг сонсохоос гадна залуучуудын дунд Гар бөмбөг, сагсан бөмбөг, Дартсын тэмцээнийг зохион байгуулж, малчин залуучудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуучууд хоорондоо нэг баг болж бие биенээсээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаа. 

2017-12-02 17:19


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд