Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Уриалга

2014-10-23 15:36

“Хүүхдээ сонсоё” хүүхдийн чуулга уулзалтаас гаргасан УРИАЛГА

Эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын анхдугаар чуулганаас нийт ард иргэд, хүүхэд багачуудад хандаж уриалж байна.

1.   Хүмүүс ээ ! Эрүүл мэндээ хайрлан хамгаалж, эрүүл байх 21 дадлыг амьдралдаа хэвшүүльцгээе.

2.   Ах, эгч, аав, ээж, ард иргэд ээ ! Хорт зуршил, архи, тамхины хэрэглээнээс татгалзая.

3.   Байгаль орчноо хайрлан хамгаалж, хог хаягдалгүй орчинд амьдарцгаая.

4.   Хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж сурцгаая.

5.   Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, найз нөхөддөө үргэлж тусалж, дэмжиж, хүндэтгэж байя.

6.   Ногоон орчинг бий болгож айл өрх, иргэн бүр мод тарьцгаая.

7.   Чандмань эрдэнэ болсон усаа зөв хэрэглэж хайрлан хамгаалцгаая.

8.   Муу, муухай, хараалын үг хэлдэггүй сум болцгооё.

9.   Хүн бүр ном уншиж, эрдэм мэдлэгээ дээшлүүлцгээе.

10.               Төрөлх сум орон нутгаа судалж мэддэг болцгооё, орон

нутгаа улам их хөгжүүлцгээе.

“Хүүхдээ сонсоё” хүүхдийн чуулганд оролцогсод

2014.10.22.


2014-10-23 15:36

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд