Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Ингэний айрагны баяр-2015 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо.

2015-02-09 15:33
Өмнөговь аймагт болсон Ингэний айрагны баяр-2015 үзэсгэлэн худалдаанд Номгон сумаас  "Миний тэмээ" ААН, Бат-Амгалан хөрх хоршоо, иргэд малчдын төлөөлөл 12 иргэн гар урлал, хэвийн боов, цагаан идээний төрлөөр оролцож 13,2  сая төгрөгийн борлуулалт хийжээ. 
Номгон сумын Төхөм багийн  малчин С.Алтантуяа нь "Шинэлэг бүтээл үйлдвэрлэгч" номинацаар тэргүүн байр эзэлсэн байна. Мөн  Дэрсэнэ-ус багийн тэмээчин Б.Элдэв-Очирын шар зүсмийн тэмээ 61 тэмээнээс шалгарч тэргүүн байранд орсон амжилттай байна. 

2015-02-09 15:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд