Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: "Сонсох ажиллагаа-Залуучуудын оролцоо" төслийн нээлтийн ажиллагаа

2017-12-02 16:59

ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих -2017 тэтгэлэгт хөтөлбөрт Өмнөговь аймгийн Номгон сумын “Сонсох ажиллагаа-Залуучуудын оролцоотөсөл шалгарч 2017 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс гэрээ байгуулагдан үйл ажиллагаагаа  хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн ажлын хүрээнд:

 Тус төслийн талаар болон Захиргааны ерөнхий хууль, сонсох ажиллагааны талаар мэдээллийг 2017 оны 5 дугаар сарын багийн Иргэдийн Нийтийн Хурлын үеэр хийж нийт 238 хүнд хүргэж сурталчилан ажиллаа. 

            Төслийн нээлтийг 2017.08.04-ний өдөр зохион байгуулж, төслийн зорилго, хүрэх үр дүн, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан, гарын авлага бэлтгэн 48 залуучуудыг хамрууллаа. 

Нээлтийн арга хэмжээнд зориулан залуучуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж нийт 13 багийн 80 гаруй залуучуудыг хамрууллаа


2017-12-02 16:59


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд