Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Иргэн ба хууль-11 арга хэмжээ

2014-12-08 09:53

Номгон сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүлж, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ИРГЭН БА ХУУЛЬ-11” нэгдсэн арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг хамруулан хууль сурталчилах өдөрлөг, АХА, Дэвжээ, Архигүй Номгончууд явган аялал, Буухиа тэмцээн,  Хамгийн том боршур, гарын авлага шалгаруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Тамхины хяналтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Замын хөдөлгөөний дүрэм, Захиргааны хариуцлагын тухай зэрэг хуулиудыг дээрх арга хэмжээгээр дамжуулан сурталчилж ажиллаа. 


2014-12-08 09:53

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд