Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ:Номгон сумын Номын сан

2018-04-12 12:02

НОМГОН СУМАНД НОМЫН САН 
ҮҮСЭН ХӨГЖСӨН НЬ...
Суманд номын сан 1965 онд байгуулагдаж анхны номын санчаар Ц.Бээжинхүү ажиллаж эхэлсэн бөгөөд 1967 оноос хойш А.Уртнасан номын санчаар ажиллаж Соёлын коллежийг суралцан төгсөж 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж 1988 онд ажил хөдөлмөрийг нь үнэлж "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдсан байна.Суманд анх мэргэжлийн номын санчаар А.Уртнасан ажиллаж, Н.Батчимэг, Д.Өнөржаргал нар хожим нь мэргэжлийн номын санчид болжээ.
Үе үеийн номын санчидыг дурьдвал:
1. Ц.Бээжинхүү
2.А.Уртнасан
3.Ц.Батчимэг
4.Д.Өнөржаргал
5.Ц.Сарантуяа
6.Б.Жаргалсүрэн
7.Х.Уртнасан
8.С.Энхжаргал
9.Б.Золзаяа
10..Б.Саранжаргал
Одоо номын санчаар Г.Бат-Эрдэнэ ажиллаж байна.Сумын номын сан нь номын фонд үйлчлүүлэгчдийн тоогоор аймагтаа дээгүүр ордог арвин баялаг номын сан хөмрөгтэй болсон бөгөөд одоогийн байдлаар 7600 гаруй номтой, орчин цагийн цахим програмд бүрэн шилжиж үйл ажиллагаагаа явуулж байна.



2018-04-12 12:02


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд