Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Сумын ИТХ-ын 2014 оны товч мэдээ

2015-01-16 17:55
         2014 онд Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5 удаа хуралдаж, нийт 20 асуудал хэлэлцэж 18 тогтоол гаргасан ба ирцийн дундаж хувь 81,90 хувьтай байлаа. 
        Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайланг ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн  хангалттай гэсэн дүн авлаа. 
       ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг 17 удаа хийж 44 асуудал хэлэлцэн 41 тогтоол батлан гаргасан. Ирцийн дундаж хувь 70,58 байв. 

    Хуралдааныг иргэдэд нээлттэй зохион байгуулах нөхцлийг ханган хуралдааныг сумын Соёлын төвд хуралдаж зар мэдээг интернетийн цахим хуудас, facebook хуудас болон  мэдээллийн самбараар дамжуулан иргэдэд хүргэн ажиллаж 5 удаагийн хуралдаанд албан байгууллагын дарга эрхлэгч, Тамгын газрын мэргэжилтнүүд болон малчид, иргэдийн төлөөлөл 198 иргэнийг хамруулсан ба хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой иргэдийн саналыг хуралдаанаар сонсож үг хэлэх боломжийг олгон ажиллаа. 

Сумын Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийт 64 асуудал хэлэлцэн шийдвэрлэснээс төсөв санхүүгийн  үйл ажиллагаа, гүйцэтгэл эдийн засгийн  чиглэлээр  18, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 1, Байгаль хамгаалах чиглэлээр 5, өмч хөрөнгө 2, журам, заавар, төлөвлөгөө 5, Засаг даргын хориг 1, боловсрол соёл, урлагийн талаар 4 зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

Сумын Хурлаас  Мянгат малчид, Эмэгтэйчүүд, Хүүхэд сурагчдын чуулган, Багийн үйл ажиллагааг сурталчилах, Иргэн ба хууль, Хэлэлцүүлэг, сургалт зэрэг ажил арга хэмжээг зохион байгуулж энэ тухай  тайлан, мэдээллийг  тус бүрд  баримтжуулан  тайлагнаж ажиллаа. 



2015-01-16 17:55

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд