Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Сумын сайн малчин тодорлоо

2015-02-12 11:25
Номгон сумын "Сайн малчин"-аар Хармагтай багийн малчин Норовын Буян-Орших, Төхөм багийн малчин Адъяагийн Төрбат, Дэрсэнэ-ус багийн малчин Бөнжийгийн Элдэв-Очир, Эмгэнбулаг багийн малчин Баяагийн Ганзориг, Богт багийн малчин Цэрмаагийн Мөнхжаргал нар тодорлоо. 
Номгон сумын  "Тэргүүний ажилтан"-аар сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч бага эмч Дашнямын Саруулжаргал, Соёлын төвийн бүжгийн багш Батнасангийн Нямхүү, 14-р цэцэрлэгийн багш Дүүхүүгийн Батчимэг нар шалгарлаа. 
Номгон сумын Засаг даргын "Жуух бичиг" шагналын эзнээр Эмгэнбулаг багийн залуу малчин Дүүхүүгийн Батхүү, 14-р цэцэрлэгийн тогооч Чимэддоржийн Түмэн-Өлзий, Богт багийн залуу малчин Оюунсайханы Мөнхболд, Төхөм багийн залуу малчин Оюунчимэгийн Ганзориг, ЕБС-ийн багш Мөнхжаргалын Батсүрэн нар тодорлоо. 


2015-02-12 11:25

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд