Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: МУЗН-ИЙН ОНЦГОЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ ГИШҮҮН СУРАГЧ

2018-05-03 12:07

НОМГОН СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО: 
Номгон сумын Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн 6 дугаар ангийн сурагч Түвшинжаргалын Эрболд Монголын Улаан Загалмайн "ОНЦГОЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ ГИШҮҮН" -ээр элслээ. 
Номгон сумын анхны Онцгой ивээн тэтгэгч гишүүн сурагч Т.Эрболд хүүдээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. 
Таны оруулсан хүмүүнлэгийн хандив тань дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд зориулагдана.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сумын ИТХ, УЗАШХороо


2018-05-03 12:07


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд