Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-05-17 17:45
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018.05.17-ний өдөр 57.15 хувийн ирцтэй хуралдаж Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, СХС-ийн Хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах, Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас зорилтот сумдад олгох төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх, төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн  14 дүгээр цэцэрлэг дээр очиж үйл ажиллагаатай танилцаж, 2017-2018 оны хичээлийн  жилийн үйл ажиллагааны тайланг сонсож,  санал хүсэлт, шийдвэрлэх туслгамдсан асуудлын талаар ярилцаж, газар дээр нь зөвлгөө өгч ажиллаа. 
Тус цэцэрлэгийн хамт олон Өмнөговь аймгаас зарласан бүтээн байгуулалтын жилийн хүрээнд аймаг, сумаас зарласан болзолт уралдааны дагуу өөрсдийн хүч хөдөлмөрөөр хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, гаддах тохижилтыг сайжруулах ажлыг эхлүүлээд ажиллаж байна. 
Хүүхэд багачуудад мэдлэг олгох, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хөгжиж суралцах, тоглох таатай орчныг бүрдүүлэхэд багш нар нь ихэд анхаарч идэвх санаачлагатай ажиллаж байна. 

Сумын ИТХ, Ажлын алба 


2018-05-17 17:45


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд