Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: ЭНэ жил 1-р ангид 2 бүлгийн 40 гаруй сурагч суралцана

2017-09-01 12:22
Өнөөдөр Номгон сумын эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн болон 14 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэрс сайхан боллоо.
Сургуулийн нээлтээр нэгдүгээр ангид элсэн суралцаж буй бяцхан сурагчдад УИХ-ын гишүүн Л.Энхболд сурагчийн цүнх, хичээлийн хэрэглэл өгснийг сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг гардуулан өглөө. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгч А.Гантөмөр, Г.Цэндоо, Б.Дэлгэртогтох, Р.Одхүү, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, Ном дизель ОНӨААТҮГ-ын захирал Н.Наранхүү, 14-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантөгс, Хөрхийн наран хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БИНХ-ын дарга А.Оюунтүлхүүр, нар оролцож зарим сурагчдад байгууллага , ААН, төлөөлөгчийнхөө гарын бэлгийг гардуулаа. 
Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан математикийн массын олимпиад, монгол хэлний улсын уралдаанд ажмилттай сайн оролцсон сурагчдад шагналыг гардуулах үйл ажиллагаа болон бусад олон сайхан арга хэмжээ боллоо.

2017-09-01 12:22


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд