Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын мянгат малчин З.Амарсанаа Улсын сайн малчнаар шалгарлаа

2015-02-06 10:56
Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Зундуй  овогтой Амарсанаа  " Улсын сайн  малчин" шагналаар шагнагдлаа. 
З.Амарсанаа нь Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон иргэд, малчдын дуу хоолой болон Төлөөлөгч тэргүүлэгчээр ажиллаж байна. Мөн Эмгэнбулаг багийн ИНХ-ын даргаар 8 жил ажилласан  манай нутгийн өөрөө удирдах байгууллагад хүч хөдөлмөрөө зориулж яваа тэргүүний малчин юм. 
Улсын сайн малчин З.Амарсанаадаа нутгийн зон олны өмнөөс, ИТХ-ын байгууллагын өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

2015-02-06 10:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд