Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2018.04.25-ний өдөр сумын Эрүүл мэндийн төв дээр хийж, ЭМТ-ийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

2018-04-25 14:00
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дугаар хурал 2018.04.25-ний өдөр 57,14 хувийн ирцтэй хуралдлаа. 
Тус хурлыг Номгон сумын Эрүүл мэндийн төв дээр хийж, ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, ЭМТ-ийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо. Хуралд ЗД-ын орлогч Ж.Баяр-Эрдэнэ, ЭМТ-ийн эрхлэгч Б.Нэргүй, их эмч Б.Батчмэг, Дүн бүртэгч Б.Далайхүү нар оролцлоо. 
ЭМТ-ийн эрхлэгч Б.Нэргүй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж тулгамдаж байгаа асуудлыг тэргүүлэгчдэд танилцууллаа. Дүн бүртгэгч эмч Б.Далайхүү ЭМТ-ийн боловсон хүчний талаар болон тоон үзүүлэлтийн талаар мэдээг танилцууллаа. 
Тэргүүлэгчдээс гарсан санал зөвлөмжийг албан тоотоор ЭМТ-д хүргүүлэхээр хуралд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ. 
Цаашид байгууллага, ААН-ийн ажлын тайлан мэдээллийг тухайн байгууллага дээр нь очиж хэлэлцэн шийдвэрлэх, байгууллагын удирдлага, албан хаагчдын саналыг сонсох, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж ажиллах болно.

2018-04-25 14:00


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд