Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан Шатрын тэмцээн

2017-12-02 15:59

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын "сумын аварга" шалгаруулах шатрын тэмцээнийг ИТХ-ын ажлын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж явууллаа. 

Тус тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 5 хүн оролцож, эрэгтэй шатарчдаас малчин Г.Бат-Эрдэнэ 1-р байр, Р.Баттогтох 2-р байр, ахмад шатарчин Ж.Гантөмөр 3-р байранд орлоо. 

Эмэгтэй шатарчдаас Хармагтай багийн малчин, ахмад настан Даримаа гуай тэргүүлж, ЕБС-ийн багш О.Бадарч 2-р байр, ХААН банкны эрхлэгч Г.Цэндоо 3-р байранд орлоо. 

Тэргүүлсэн тамирчдад УИХ-ын даргын гарын үсэг бүхий батламж, сумын ИТХ-ын өргөмжлөл, медалийг гардуулан өгч, аймагт болох хоёрдугаар шатны тэмцээнд оролцох унааны зардлыг сумын ИТХ-ын зардлаас олгон дэмжиж ажиллаа.


2017-12-02 15:59


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд