Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Номгон сумын түншлэл байгууллагууд сумын удирдлагууд, малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

2017-12-02 18:03
Аймгийн Засаг даргын Түншийн холбоог шинэчлэн тогтоох тухай А/1221 тоот захирамжийн дагуу Номгон сумтай 9 байгууллага түншилсэн ба түншийн удирдагчаар Мэргэжлийн хяналтын газар, бусад байгууллагуудад Хилийн 0131 дүгээр анги, 4 дүгээр цэцэрлэг, Эрүүл мэндийн газар, Монгол банк, Мобиком, “Говь гурван сайхан” нисэх буудал, “Хөрхийн борзон”ХХК, “Мэндийн говь”ХХК хуваарилагдан хамтран ажиллах болсон. 
Эдгээр байгууллагууд Номгон сумын ИТХ, Засаг дарга, түүний тамгын газартай цаашид хамтран ажиллах төлөвлөгөө, чиглэлээ тогтоон энэхүү ажлын хүрээнд тус сумын малчид, иргэдийг хүлээн авч уулзлаа.
 Цаашид түнш байгууллагууд төрийн захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн чиглэлээр олон салбарт хамтарч ажиллах ба нэн тэргүүнд отрын малчдыг эргэх, малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хил хамгаалалтад туслах хөдөлгөөн өрнүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилд хамтран ажиллах зэргийг хийхээр төлөвлөөд байна.

Түншлэл байгууллага: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар 

2017-12-02 18:03


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд