Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Хяналт шалгалт хийлээ.

2015-04-21 13:27
ИТХ-ын Тэргүүлэгч Г.Намсрай ахлагчтай сум хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн 2015.04.20-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 2015 он гараад зээл авсан төсөл хэрэгжүүлэгч нарын үйл ажиллагаа, төслөө хэрэгжүүлж эхэлсэн байдалд хяналт хийлээ. Мөн  2015.04.15-ны өдөр хуралдаж сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай танилцаж, зээл аваад үйл ажиллагаа явуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан зэрэг төслүүдийг буцаан татах талаар хэлэлцэж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус сангаас 2015 он гарсаар нийт 17 иргэн төсөл авсан байна. Энд Модны үйлдвэрлэл мужааны чиглэлээр иргэн Ц.Энхбат, оёдолын чиглэлээр иргэн Б.Бадамханд, блокны үйлдвэрлэлийн чиглэлээр Г.Батжаргал, үсчин гоо сайханы чиглэлээр Т.Отгондүү нар үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

2015-04-21 13:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд