Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2017-05-08 10:56
Номгон сумын уугуул, спортын дэд мастер багш П.Батжаргалын нэрэмжит ахмад тамирчдын аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2017.05.06-07 ний өдрүүдэд болж Даланзадгад, Номгон, Баяновоо, Ханбогд, Манлай сумдын нийт 40 гаруй тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Өмнөговь аймгийн Теннисний холбооны тэргүүн Түвшинтөр, ахмад тамирчин, спортын мастерууд Долгор, Дорж, Цэрэннадмид, Гаадан,Унъяа, Лхаваа нарын үе үеийн тамирчид, бусад лбаны хүмүүс оролцлоо.
Тэмцээнийг Номгон сумын Засаг дарга Ц.Буяндэлгэр нээж, тамирчдад амжил ерөөж, П.Батжаргал багшид спортын дэд мастер цол тэмдгийг гардуулан өглөө. 
Тэмцээн Дан тоглолт, дан хос, холимог хос гэсэн төрлөөр явагдаж Г
анцаарчилсан төрөлд 60- аас дээш насны эмэгтэй тамирчдаас Даланзадгад сумын тамирчин Эрдэнэсан алтан медаль, Лхагваа мөнгөн медаль, Долгор хүрэл медаль хүртлээ. 
60-дээш насны эрэгтэй тамирчдаас Унъяа алтан медаль, Гаадан мөнгөн медаль, Доржготов .хүрэл медалын эзэд боллоо. 
50-аас дээш насны эмэгтэйд Даланзадгад сумын  Батмөнх алтан медаль, Саранцэцэг мөнгө, Манлай сумын Оюундэлгэр хүрэл медалын эзэд болсон бол эрэгтэй тамирчдаас Номгон сумын тамирчин Г.Баярсайхан алтан медаль, А.Төр мөнгөн медаль, Даланзадгад сумын Баяржаргал хүрэл медалыг тус тус хүртлээ. 
Хос тоглолтын төрөлд 60- аас дээш насны эмэгтэй тамирчдаас Долгор, Лхагваа нар алтан медаль, Эрдэнэсан, Цэндоо нар мөнгөн медаль, Мядагмаа, А.Гантөмөр нар хүрэл медаль хүртлээ. 
60-дээш насны эрэгтэй тамирчдаас Унъяа, Гаадан нар алтан медаль, Одбаяр, Доржготов нар мөнгөн медаль, Ханбогд сумын Төмөрбаатар, Бямбаа нар хүрэл медөлын эзэд боллоо. 
50-аас дээш насны эмэгтэй хос тоглолтоор Батмөнх, Саранцэцэг нар алтан медаль, Оюундэлгэр, Гүндэгмаа нар мөнгө, Номгон сумын Б.Алтанцэцэг, Б.Булгамаа нар хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэй тамирчдаас Г.Баярсайхан, А.Төр нар алтан медаль, Баяржаргал, О.Эрдэнэчулуун нар мөнгөн медаль, Ханбогд Бямбасүрэн, Улмаа нар хүрэл медалыг тус тус хүртлээ


2017-05-08 10:56


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд