Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Улс төрийн хэлмэгдэсдийн дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийн ойн ажлын хүрээнд

2017-08-31 14:17

Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Онол практикийн бага хурал”-ыг 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгуулж нийт 50 гаруй  хүнийг хамрууллаа. 

Тус хуралд ИТХ-ын дарга Н.Буянхишиг оролцож, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэлмэгдлийн үе, тухайн үеийн түүхэн баримт, Номгон сумаас хэлмэгдсэн хүмүүсийн талаар сонирхолтой илтгэлийг тавьлаа. 
         Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиас сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Б.Булгамаа  мэдээлэл өглөө.




2017-08-31 14:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд