Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ:Номгон. Дэрсэнэ-ус багийн танилцуулга

2017-12-01 18:28
Дэрсэнэ-ус баг 1933 онд Номгон сумын гуравдугаар баг байгуулагдсан.   Дэрсэнэ-ус багийн нутаг дэвсгэрт манай эх орны өмнөд цэг болох Орвог гашууны бор толгой, алдарт баян голын шугуй, Монголын 33 говийн нэг Борзонгийн говь гээд олон сайхан түүх дурсгалын газрууд бий. Мөн хилийн 3 застав энэ багийн нутагт байдаг. 
2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Иргэдийн Нийтийн хурлаар А.Оюунтүлхүүр багийн Хурлын даргаар, П.Батбямба Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байна. 
2017 онд багийнхаа хэмжээнд багийн ИНХ-ын хуралдааныг цаг хугацаанд нь зохион байгуулж ИНХ-ын дэг батлдах, төлөвлөгөө батлах, иргэдийг шагналд тодорхойлох, өвөлжөө бууцны доорх газар олгох саналын тухай, Малжуулах хөтөлбөрт хамруулах, Засаг даргын ажлын явц, тайлан зэрэг асуудлыг бие даан хэлэлцэж шийдвэрлэн ажиллаж байна. 
Олон нийтийг хамарсан ажлын хүрээнд багийн эмэгтэйчүүдийн баярын цэнгүүн зохион байгуулж, малчин эмэгтэйчүүдийг урамшуулах, отроор яваа малчин айл өрхөөр явах зэрэг ажлыг зохион байгуулж, сум орон нутгаас зохион байгуулж байгаа цаг үеийн ажилд тогтмол оролцож, иргэд залуучуудыг хамруулж ирсэн байна. 


2017-12-01 18:28


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд