Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Аймгийн Засаг дарга Номгонд суманд ажиллаа

2018-10-01 09:38

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар бүх сумдад ажиллаж,  өвөлжилтийн бэлтгэл ажил, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын албан даалгавар, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тооцон  тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллаа. 
Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэрэнбаяр тойрогтоо ажиллаж иргэдийн саналыг сонсож, хийж бүтээсэн ажил, арга хэмжээ, шийдвэрлэсэн асуудлын талаар танилцуулга хийж, аймгийн удирдлагуудад иргэдийн өмнөөс тулгамдсан асуудлыг уламжлан шийдвэрлүүллээ 
Аймгийн удирдлагууд Номгон суманд ажиллахдаа дараах асуудлуудыг шийдлээ. 

1. ЭМТ-ийн зураг төсөв хийлгэх, автоклав авч өгөх
2. Эрчим зуухны өргөтгөл хийх
3. Цэцэрлэгт тоглоом дуу хөгжмийн техник хэрэгсэл
4. Соёлын төвд фургон маркийн автомашин
5. Зэвсэгт хүчний 104-р ангийн гал тогооны асуудал 
6. ЕБС-ийн Дотуур байрны тохижилт
7. Цэвэр бохирын шугам сүлжээнд холбох
8. 2.5 км хатуу хучилттай замын зураг 
төсөв
9. ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дунд  фургон маркийн автомашин
10. Өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай төсвийг шийдлээ. 

2018-10-01 09:38


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд