Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Хуулийн сургалтанд хамрагдлаа

2017-12-01 14:31

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөж эхэлсэн билээ. Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулж Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”, “Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам”, “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах журам”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хуулийн этгээд, иргэнийг урамшуулах журам”-ыг тус тус баталсан.

Тагнуулын ерөнхий газраас Төрийн болон албаны нууцын тухай сургалт 2017.11.29-30-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнууд сургалтанд хамрагдаж хуулийн ном, гарын авлагаар хангагдлаа 



2017-12-01 14:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд