Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОМГОН СУМ: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019-01-16 19:44

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд "ТЭМЭЭНИЙ БАЯР -2019"  багуудын нэгдсэн өдөрлөгийн үеэр сумын ИТХ-аас  Үндсэн хуулийн ач холбогдолын талаар нийт  120 хүнд  мэдээлэл өглөө. 
Мөн Үндсэн хуулийн 27 жилийн ойг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  ИТХ-ын нэрэмжит Цомын төлөөх Гар бөмбөгийн тэмцээнийг 2019.01.15-ний өдөр зохион байгуулж нийт 12 багийн 72 хүнийг хамрууллаа. Тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Б.Энхдөл ахлагчтай баг 1-р, Х.Энхтүвшин ахлагчтай баг 2-р, Г.Өлзийсайхан ахлагчтай баг 3-р, эмэгтэйчүүдийн төрөлд У.Цэцэг-Өлзий ахлагчтай баг 1-р, О.Бадарч ахлагчтай баг 2-р Э.Мөнхзаяа ахлагчтай баг 3-р байранд тус тус шалгарлаа.


2019-01-16 19:44


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд