Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Хөдөө айл өрхөөр явж хаваржилтын байдалтай танилцаж, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэн ажиллаа

2019-04-12 10:54
НОМГОН СУМЫН ИТХ, ЗДТГ-ААС АЖЛЫН ХЭСГҮҮД ГАРЧ 5 БАГТ ХӨДӨӨГИЙН АЙЛ ӨРХӨӨР ЯВЖ ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖЛЫН САНАЛ АВЧ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛСАН БҮРТГЭЛ СУДАЛГАА ХИЙЖ, АЙМГИЙН ИТХ-ААС ХҮРГЭЖ БАЙГАА НОМ, МАЛ АМЬТНЫ ТАРИЛГА ВАКЦИН ТАРААЖ, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ИРГЭДЭД ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН БЭЛТГЭЛ БҮЛЭГТ СУРАЛЦАХ ХҮҮХДҮҮДЭД УРИЛГА ЗАР ХҮРГЭЖ, ТӨЛ МАЛЫН МЭДЭЭ АВЧ МАЛЧДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОН АЖИЛЛАА.
ДЭРСЭНЭ-УС БАГИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАГИЙН ЗД П. БАТБЯМБА, ЗДТГ НИЙГМИЙН АЖИЛТАН Ц. БАЯРМАА, МАЛЫН ЭМЧ А. ЭРДЭНЭЗАЯА, ЖОЛООЧ Б. МӨНХ-ОРГИЛ НАРЫН ХАМТ НИЙТ 700 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛЖ 62 ЦЭГИЙН 80 ГАРУЙ ӨРХӨӨР ЯВЛАА.
ХАВРЫН АЖИЛ ИД ЭХЭЛСЭН, АЙЛ ӨРХИЙН 80 ХУВЬ НЬ МАЛ НЬ ТӨЛЛӨЖ ДУУССАН, ЯМАА САМНАХ АЖИЛ ИД ӨРНӨЖ, ХАВАРЖИЛТ ЦАГ АГААР САЙХАН БАЙНАА ГЭЭД МАЛЧИД МААНЬ СЭТГЭЛ ӨНДӨР ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ СУУНАА.
Хармагтай багт Хурлын дарга Н.Буянхишиг, Төхөм багт ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, Эмгэнбулаг багт ЗД Ц.Буяндэлгэр, багийн ЗД Х.Бат-Эрдэнэ, Богт багт ЗД-ын орлогч Ж.Баяр-Эрдэнэ, багийн ЗД Б.Дэлгэртогтох нар ажиллаж байна. 

2019-04-12 10:54


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд