Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Залуучуудыг сонсох ажиллагаа Дэрсэнэ-ус багт

2017-12-02 18:29
Сонсох ажиллагаа-Залуучуудын оролцоо төслийн хүрээнд зохион байгуулсан Дэрсэнэ-ус багийн залуучуудын уулзалт 2017.11.07-ны амжилттай болж, нийт 22 залуучууд оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн ярилцлаа. 
Тус уулзалтаар залуучуудын санал бодлыг сонсож, Гар бөмбөг, Дартсын тэмцээнийг зохион байгуулж, тэргүүлсэн баг тамирчдыг утасны нэгжээр шагнаж урамшуулав. 
Дэрсэнэ-ус багийн залуучуудаас: 
- Архидалтыг багасгах, архинаас хамааралтай залуучуудыг архинаас гаргах
- Залуучуудын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж байх
-багийн төвөө тохижуулах
-багийн хурлыг тогтмол хуралдаж байх, улиралд нэг хуралдах нь цөөхөн байна  зэрэг олон санал гарсан. 

Залуучуудын гаргасан саналыг нэгтгэж, хөтөлбөрт тусгах, холбогдох газарт уламжлах ажлыг ИТХ, Төслийн багийн гишүүд зохион байгуулна. 


2017-12-02 18:29


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд