Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Залуучуудыг сонсох ажиллагаа Богт багт

2017-12-02 19:00
Сонсох ажиллагаа-Залуучуудын оролцоо" төслийн хүрээнд Богт багийн залуучуудын уулзалт 2017.11.09-ний өдөр болж нийт 31 залуучууд оролцож санал бодлоо хуваалцаж, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцлээ. 
Богт багийн залуучуудаас: 
- Жил бүр залуучууд, иргэдийн дунд нээлттэй урлаг спортын наадмыг зохион байгуулах 
- Залуучуудаа сонсоё facebook page хуудас нээн ажиллуулах
- Архидалтгүй сар аян, архидалтын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг маш олон саналыг гаргалаа. 
Төслийн хүрээнд нийт залуучуудын саналыг нэгтгэж, залуучуудын хөгжлийн хөтөлбөрт тусгах зорилготой ИТХ-ын төлөөлөгчид, залуучуудын төлөөлөл ажиллаж байна. 

2017-12-02 19:00


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд