Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Сумын аварга шалгаруулах бөхийн барилдаан боллоо

2017-06-05 15:13
5 сарын 31нд Өмнөговь аймгийн Номгон сумын үндэсний бөхийн 2017 оны сумын аварга шалгаруулах барилдааныг Номгон сумын Мандал бөхийн холбоо У.Эрдэнэчулуун захиралтай Буян итгэл ХХК ЗДТГ ивээн тэтгэн амжилттай зохион байгууллаа. Уг барилдаанд 24 бөх зоонд хуваагдан тойргийн журмаар барилдаж зооноос гарсан бөхчүүд шигшээ барилдаан барилдаж 2016 оны Сумын аваргад түрүүлсэн Богт багийн харъяат Сумын заан С.Наранхүү амжилтаа бататган дахин түрүүллээ. 2-р байранд 2016оны Сумын наадмын түрүү бөх Богт багийн харъяат сумын заан Э.Цагаанхүү шалгарлаа. 3-р байранд Богт багийн залуу бөх Ө.Баянжаргал шалгарч сумын начин цолны болзол хангалаа 4-р байранд Сумын заан Т.Энхбаатар шалгарлаа.Уран барилдааны шагналыг Хармагтай багийн харъяат залуу бөх Х.Мөнхочир шалгарлаа. Барилдааныг зохион байгуулхад хамтран ажилсан Мандал бөхийн холбооны тэргүүн аймгийн начин Г.Батжаргал, Буян итгэл ХХК захирал У.Эрдэнэчулуун, бөхийн холбооны тэргүүлэгч, тайлбарлагч аймгийн начин Э.Ариунболд, холбооны тэргүүлэгч биеийн тамирийн багш Г.Баярсайхан, Уран барилдаантай бөхийн шагналыг ивээн тэтгэгч Сумын засаг дарга Ц.Буяндэлгэр, засууул хөлийн цэцүүддээ талархал илэрхийлий. 
Мэдээлэл нийтэлсэн бөхийн холбооны тэргүүлэгч П.Бат-Эрдэнэ

2017-06-05 15:13


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд