Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Зүүн бүсийн Төрийн албан хаагчдын сургалт зөвлөлгөөн боллоо

2015-04-06 09:23
Өмнөговь аймгийн зүүн бүсийн Төрийн албан хаагчдын сургалт зөвлөлгөөн 2015.04.02-03-ны өдрүүдэд Баян-овоо суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд нийт 8 сумын  / Баян-овоо, Даланзадгад, Манлай, Номгон, Ханбогд, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэцийн/ 130 гаруй төрийн албан хаагчид оролцлоо.
Энэ үеэр төрийн албан хаагчид, байгууллагын дарга эрхлэгч нар тус бүр чиглэл чиглэлээрээ туршлага судлах ажлыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож, арга барил, ажлын талаар зөвлөлдөж, Баян-овоо сумын бүтээн байгуулалт, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Төрийн албан хаагчдын дундах  Гар бөмбөг, Одон бөмбөгийн тэмцээн боллоо. Гар бөмбөгийн тэмцээнд Манлай сумын баг тамирчид 1-р байр, Цогт-овоо сум 2-р байр, Баян-овоо 3-р, Номгон 4-р байранд шалгарсан бол Одон бөмбөгөөр эрэгтэй төрөлд Баян-овоо сум Эрдэнээ 1, Ханбогд сум Чинбат 2, Номгон сум Б.Содбилэг 3-р байр, эмэгтэйчүүдээс Баян-овоо сумын ЕБС-ийн захирал Нарангарав 1, Номгон сумын ИТХТ-ийн Ажлын албаны дарга Б.Булгамаа 2-р байр, Цогтцэций сумын тамирчин 3-р байранд тус тус шалгарсан байна.
Хамгийн сайн зохион байгуулалттай сумаар Баян-Овоо сумын төрийн аблан хаагчид шалгарсан.

2015-04-06 09:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд