Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

ӨМ.НОМГОН СУМ: Хүмүүнлэгийн өдрөөр

2018-05-16 10:36
Олон Улсын хүмүүнлэгийн өдрөөр буюу 5 дугаар сарын 08-ний өдөр Номгон сумын УЗАШХ-ноос сумын Эрүүл мэндийн төв, ЕБС-ийн өсвөрийн улаан загалмайн бүлгийн сурагчидтай хамтран МУЗН-ийн үйл ажиллагаа, анхан шатны тусламж хүргэх, МУЗН-ийн гишүүнчлэлийн талаар ЕБС-ийн 5-9 р ангийн 100 гаруй хүүхдүүдэд сургалт мэдээлэл хийлээ. 
Хүмүүнлэгийн өдрөөр МУЗН-ийн ӨУЗ гишүүнээр 33 хүүхэд шинээр элсэж үнэмлэхээ гардан авч, ЕБС -ийн ӨУЗ бүлгийн нийт 91 сурагч ӨУЗ гишүүний татвар болох 182 мянган төгрөгийг төвлөрүүллээ. 
Мөн тусч хүүхэд тэмдгээр 2 хүүхдийг шагнаж урамшууллаа.
Хүүхэд багачуудын хүмүүнлэгийн хандив дэлхийн улс орны өнцөг бүрт хүрч хүмүүнлэгийн үйлс түгэн дэлгэрэх болтугай.

2018-05-16 10:36

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд