Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын сүлд дуу

2014-11-02 16:35

 НОМГОН НУТАГ

            Хөхрөн дуниартаад байдаг

            Хөрхийн уулсаа харахаар

            Ижийтэй цэнхэр говь минь

            Ижилгүй л сайхан нутаг юм даа

Налгархан хонгор говьдоо

                                    Номгон нутаг сайхандаа

Ботгоны буйлаантай байдаг

            Борзонгийн говио бодохоор

Аавтай шаргал говь минь

Аргагүй л сайхан нутаг юм даа

Налгархан хонгор говьдоо

                        Номгон нутаг сайхан даа

Сүүний амттай  байдаг

Сангийн далай рашаанаа уухаар

Тэнгэрлэг уудам говь минь

Тэнүүн л сайхан нутаг юм даа

Налгархан хонгор говьдоо

                        Номгон нутаг сайхан даа


2014-11-02 16:35

Loading comments ..

Сумдууд